
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас эл өдрийг тохиолдуулан есдүгээр сарын 9-ний өдрийн 09.00 цагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч уулзан, тэдний санал хүсэлтийг сонсох, мөнгөн болон эд материалын туслалцаа үзүүлэх, эмнэлгийн болон нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болжээ.
Хэлмэгдэгсдийн өдөр буюу есдүгээр сарын 10-нд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгсэгсдийн дурсгалын хөшөө, хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөх ёслол үйлддэг билээ.
Г.ДАРЬ