Сарын дунд үед цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Сарын дунд үед цочир хүйтэрнэ

Цаг агаарын урьдчилсан төлөв, мэдээгээр есдүгээр сард Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, баруун аймгуудын нутгаар 9-14 градус буюу олон жилийн дунджаас 0,5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим буюу 9-18 градус байх ажээ.

Харин сарын нэгдүгээр арав хоногийн эхээр нийт нутгаар шөнөдөө 2-3 градус болж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ Баян-Өлгий, Ховдын хойд, Завхан, Говь-Алтайн баруун болон хойд, нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджын орчим байна. Төвийн нутгаар есдүгээр сарын эхний арав хоногт сэрүүсч, шөнөдөө хөрсөн дээр 0-5 градус болж  цочир хүйтрэх юм байна. Хур тунадасны хувьд Хөвсгөлийн зүүн хойд, Өвөрхангай, Булган, Төв аймгийн хойд, Сэлэнгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хөвсгөлийн баруун, өмнөд, Архангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байхаар төлөвтэй байгаа ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж