ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралджээ

Иргэний зориг Ногоон намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралджээ. Парламентанд суудалтай намын хувьд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцсон байна. Энэ үеэр тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүд бизнесийн салбарын үйл ажиллагаанд төрийн оролцоо хэт нэмэгдэж, хүний эрх зөрчигдөж байгаад шүүмжлэлтэй ханджээ. Мөн УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Болд, ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл нарын санаачилан УИХ-д өргөн барих гэж буй Зарим нутаг дэвсгэрийг төрийн тусгай хамгаалалттай газрын хил заагаас чөлөөлөх тухай тогтоолын төслийн эсрэг байр суурьтай байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг дэмжин хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна. Тус намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Иргэний Зориг залуучуудын холбооны ээлжит их хурлыг энэ сарын 20-ны өдөр хуралдуулахаар Улс төрийн зөвлөлөөс шийдвэрлэсэн байна.

                                                                                                    З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж