
Тэмцээний эхний өдрүүдэд рапидын төрлийн тэмцээн болж өндөрлөсөн байна. Харин өнөөдрөөс стандарт буюу сонгодог шатрын төрлийн тэмцээн эхэлсэн. Одоогоор манай шатарчид сурагчид долоон өрөг тоглоод байна. 8-9 хүртэлх насны охидын ангилалд Ононголын Цэлмэг 4,5 оноотой, 10-11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Мөнхбатын Батням дөрвөн оноотой бол тав хүртэлх нас буюу цэцэрлэгийн ангилалд Ариунболдын Очир-Эрдэнэ 5 оноотойгоор гуравдугаар байрт бичигдэж байна. Маргааш сонгодог төрөл өндөрлөж, блиц буюу түргэн тоглолтын тэмцээн эхэлнэ.
2013 оны “Asian schools chess championship” тэмцээнд Азийн 15 орны 420 гаруй сурагч шатарчид оюун ухаанаа уралдуулж байна.
Б.БИЛЭГ



