Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригийн 11.00 цагт сэтгүүлчидтэй 4:11 уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Хэсэг хугацаанд завсарласан 4:11 уулзалтыг сэргээж, маргааш Ардчилсан намын төв байранд хийхээр зарлаад байна. Уг уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон нарийн бичгийн дарга нар оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөх ажээ.
Г.ДАРЬ