Саймон Коуэлл хүүтэй болно

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Саймон Коуэлл хүүтэй болно

Шоу ертөнцийн нэртэй эрхэм Саймон Коуэлл 53 насандаа сайн найзынхаа экс эхнэрээс үрийн зулаа үнэрлэх болсон тухай мэдээ шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл Саймон Коуэлл болон Лоурен нарын ирэх онд мэндлэх хүүхдийн хүйс олонд ил болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Саймон болон Лоурен нарын анхны хүүхэд нь хүү  бөгөөд үүнийг мэдсэн Саймон Коуэлл хүүгээ харахыг тэсч ядаж байгаа гэнэ.

Өдгөө 36 настай Лоурен нь Саймон Коуэллын хүүхдийг тээж буйгаа зарласны дараахан  нөхөр Адам Силверменээс салсан ба тэд долоон настай хүүтэй юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж