
Энэхүү томилгооны талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс тодруулахад, “Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үүсч байгаа нөхцөл байдлыг сайжруулахын тулд хөрөнгө оруулалтын орчин, мэдээллийг зөв өгөх ёстой. “Рио Тинто”-той холбоотой, өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан асуудал байгаа. Энэ талаар ярилцъя, асуудлыг урагшлуулъя гэдэг үүднээс “Рио Тинто”-гийн зүгээс ч, Монгол Улсын зүгээс ч удирдлагуудад нь тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулж байгаа. Шинэ баг, шинэ хүмүүс хоёр талын хооронд үүсээд байгаа асуудлыг хэлэлцээний ширээний ард сууж, нааштайгаар шийдвэрлэх байх гэсэн үүднээс ийм процесс өрнөж байна. “Оюутолгой”-н ТУЗ-ийн шинэ удирдлагууд өнөө, маргаашгүй “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй Лондонд уулзалт хийнэ. Энэ хэлэлцээний дараагийн уулзалт Монголд мөн ойрын хугацаанд болно” гэлээ. Өөрөөр хэлбэл, шинэ удирдлагууд бизнесийн зарчмаар асуудлаа шийдээд явах боломжтой гэж үзсэн учраас дээрхи томилгоог хийсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцоллоо.