Манай чөлөөтийн бүсгүйчүүдийн хувьд дэлхийн чансаанд 48 кг-ийн жинд ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл наймдугаарт, 55 кг-ийн жинд ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн долдугаарт, Пүрэвдоржийн Орхон есдүгээрт, 59 кг-ийн жинд ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа наймдугаарт эрэмбэтэй байна.
2013 оны насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд болно. Эрэгтэйчүүдийн 43 дахь, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бөхчүүдээ сойсон.
2013 оны чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцох монголын бүсгүйчүүдийн дэлхийн чансаанд хэрхэн эрэмбэлэгдсэнийг сонирхуулъя.
- 48 кг Цогтбазарын Энхжаргал /Гавьяат тамирчин/ – Эхний 15 байрт бичигдээгүй
- 51 кг Эрдэнэчимэгийн Сумьяа /ОУХМ/ – Эхний 15 байрт бичигдээгүй
- 55 кг Сүндэвийн Бямбацэрэн /ОУХМ/ – 7
- 59 кг Тунгалагийн Мөнхтуяа/ОУХМ/ – 8
- 63 кг Соронзонболдын Батцэцэг /Гавьяат тамирчин/ – 3
- 67 кг Очирбатын Насанбурмаа /Гавьяат тамирчин/ – 1
- 72 кг Очирбатын Бурмаа /Гавьяат тамирчин/ – 5
2013 оны ДАШТ-ээс өмнө есдүгээр сарын 10-нд Аргентины нийслэл Буэнос-Айрос хотноо чөлөөт бөх олимпийн төрөлд үлдэх эсэх нь шийдэгдэх чухал үйл явдал болох учиртай. Дэлхийн чөлөөт бөхийн тамирчид, үзэгчид ДАШТ-ээс илүүтэй Олон улсын олимпийн хорооны энэхүү шийдвэрийг тэсэн ядан хүлээж байна.