ГХЯ-наас Сирийн асуудлаар мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

ГХЯ-наас Сирийн асуудлаар мэдэгдэл гаргав

Монгол Улсын Гадаад харилцааны яам Сири Улсын дотоодын хямрал улам даамжирч байгааг сэтгэл түгшин ажиглаж байна.

Сирид олон тооны иргэн, түүний дотор хүүхдүүд амь насаа алдсанд гүнээ харамсаж байна. Химийн зэвсэг хэрэглэх нь ямар ч нөхцөлд зөвтгөж үл болох үйлдэл бөгөөд Монгол Улс үй олноор хөнөөх зэвсгийг бүрэн устгах, үл дэлгэрүүлэхийн төлөө байр суурь тууштай баримталдаг.

Цаашид хүчирхийллийг таслан зогсоох, маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг холбогдох талуудад уриалж байна.

-о0о-

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж