Гэрээт ажлуудыг татвараас чөлөөлөх талаар танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Гэрээт ажлуудыг татвараас чөлөөлөх талаар танилцууллаа

Монголын Мянганы Сорилтын Сангийн Худалдан авалтын албанаас тус сангаас хэрэгжүүлж буй Хөрөнгийн эрхийн төслийн үйл ажиллагааны хүрээнд дотоодын нийлүүлэгч, гүйцэтгэгч, зөвлөх болон зөвлөх бус үйлчилгээ үзүүлэгчдийн танилцуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалтын гол  зорилго нь Мянганы Сорилтын Корпорацийн худалдан авалтын журам, ил тод байдлын зарчим, Сорилтын сангаас зарлах тендерийн тухай мэдээллийг оролцогч ханган нийлүүлэгч, гэрээт байгууллага, зөвлөх үйлчилгээний байгууллагуудад хүргэхэд чиглэсэн байна. Семинарын үеэр тендерт хэрхэн оролцох талаар мэдээлэл өгч тендерийн бичиг баримт бүрдүүлэх, хүлээлгэн өгөх тал дээр гардаг түгээмэл алдаа, дутагдлын талаар оролцогчдод сануулж тэдгээр алдаа дутагдлыг гаргахгүй байх тал дээр зөвлөмж өгчээ. Түүнчлэн, ММСС-ийн нэхэмжлэхэд тавих шаардлага болон төлбөрийн нөхцөл, гэрээт ажлуудыг албан татвараас чөлөөлөгдөх боломж, түүнд тавигдах шаардлагын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлжээ. 

Д.Сура     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж