Их Британийн парламентийн ордонд гишүүдээс гадна 5000 орчим хүн ажилладаг бөгөөд тэдгээрийн хэн нь ийн порно сайтад олон цагаар нэвтэрснийг нарийн тодруулах боломжгүй гэнэ. Энэ тухай мэдээллийг Их Британийн “Huffington Post” сайтад нийтэлжээ. Дээрх мэдээллээр бол парламентын ордны IP хаягнаас өнгөрсөн арваннэгдүгээр сард хамгийн ихдээ 114,844 удаа, хоёрдугаар сард хамгийн бага буюу 15 удаа порно сайтад нэвтэрсэн байна.
Өнгөрсөн долдугаар сард Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон интернэтийн хангагч байгууллагуудтай хамтран Нэгдсэн вант улсын айл өрхийн 95 хувийг порно сайтад нэвтэрдэггүй болгоно хэмээн мэдэгдэж байсан гэнэ. Энэ нь хүүхдүүдийг порно сайтад нэвтэрч, садар самуунд уруу татагдахаас сэргийлсэн арга хэмжээ хэмээн тэрбээр тайлбарлаж байжээ.