Б.Болд “Саусгоби Ресурс”-ын ТУЗ-ийн гишүүнээр томилогджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Б.Болд “Саусгоби Ресурс”-ын ТУЗ-ийн гишүүнээр томилогджээ

“Саусгоби сэндс” ХХК-ийн толгой компани болох Канад болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Баатарын Болд томилогджээ.

“Саусгоби Ресурс” компанийн ТУЗ-ийн дарга Кэй Пристли “Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнөөс Б.Болдыг хүлээж авч байгаадаа таатай байна. “Саусгоби” компанийн нөөц бололцоог бүрэн ашиглаж, үйл ажиллагаагаа улам сайжруулахад түүний туршлага, ур чадвар үнэтэй хувь нэмэр оруулах болно” хэмээжээ.

Б.Болд нь “Рио Тинто” компанийн Зэсийн группийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд өмнө нь “Алтан Дорнод” компанид Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Үүний өмнө Б.Болд “Ньюком” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллан, харилцаа холбоо, агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгийн менежмент, уул уурхайн үйлчилгээ болон сэргээгдэх эрчим хүч зэрэг төрөл бүрийн салбаруудын хөрөнгө оруулалтыг удирдаж байв. Мөн тэрээр “Жэй Пи Морган” компанийн Нью Йорк, Лондон, Москва хотууд дахь салбаруудад удирдах албан тушаал хашин компаниудын нэгдэл, худалдан авалт болон хөрөнгө оруулалт, хөрөнгө зарж борлуулах чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан нэгэн.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж