
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг буюу Олон улсын эдийн засгийн дээд сургуулийн урд замд автомашины осол гарч, зорчигч автомашинд хавчуулагджээ. Аврах шуурхай ангийнхан дуудлагын дагуу ослын газар очиход “Мицубиши” маркийн ачааны автомашин, “Хюндай” маркийн автомашинтай мөргөлдөж 37 настай эмэгтэй хоёр автомашины завсар хавчуулагдсан байжээ. Гэмтсэн зорчигчдийг ГССҮТ-д яаралтай хүргэжээ.
Д.СҮРЭН