Увс аймагт оюутны их наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Увс аймагт оюутны их наадам болно

Монгол Улсын орон нутгийн  мэргэжлийн
боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн
уламжлалт XVI дугаар их надаам Увс аймгийн Хяргас нуурын хөвөөн дэх Хар
тэрмэс аялал жуулчлалын  цогцолборт энэ сарын 13-15-нд болно. Наадмыг
Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны спортын холбоо,
Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуультай хамтран зохион байгуулж байгаа
ба наадмын эрхийг тус аймгийнхан нэг жилийн өмнө авч, бэлтгэл ажлыг
эртнээс хангаж эхлэжээ.

Энэхүү наадамд долоон аймгийн их, дээд
сургуулийн багууд оролцно. Үүнд, баруун бүсийн тав, хангайн бүсээс хоёр
аймгийн нийт 300 орчим тамирчид өрсөлдөх юм. Тухайлбал, МУБИС-ийн
Архангай аймаг дахь салбар сургууль, МУИС-ийн Завхан аймаг дахь салбар
сургууль, ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Увс
/Хөдөлмөрийн дээд сургууль-Улаангом коллежын хамтарсан баг/, Ховд
аймгийн их сургууль, Хөвсгөл аймгийн “Далай Ван” коллеж, Баян-Өлгий
аймгийн Ховд их сургуулийн салбар сургуулиудийн төлөөлөгчид хүрэлцэн
ирэхээр мэдүүлгээ өгөөд байна.

Оюутан
тамирчидын бүсийн “Универсиад” их наадам нь волейбол /эрэгтэй,
эмэгтэй/, модон бөмбөг /эрэгтэй, эмэгтэй/,  шатар /эрэгтэй, эмэгтэй/,
дартс /эрэгтэй, эмэгтэй/, үндэсний бөх, ширээний теннисний / эрэгтэй,
эмэгтэй/ зэрэг спортын 6-н төрлөөр явагдана. Тус наадамд амжилттай
оролцон тэргүүн байранд шалгарсан оюутан тамирчдад  Монголын оюутны
спортын “Универсиад” III их наадмын медаль олгох ба бүсийн наадмын
өргөмжлөл, мөнгөн шагнал, цомыг Увс аймгийн ЗДТГазар, МОСХ, зохион
байгуулагч Ц.Лумжав захиралтай Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулиас
гардуулан өгнө.

Их наадам анх удаагаа аймгийн төвөөс өөр газар
болох Увс нуурын ай сав газар дахь Хяргас нуурын зүүн хойд талд оршдог
“Хар тэрмэс” амралт сувилал, аялал жуулчлын цогцолборын спортын талбай,
танхимыг ашиглан явуулахаар болжээ. Тус цогцолборынхон нь наадмын
төлөөлөгчидөө 9 сарын 13-ны өдөр хүлээн авахаар эрчимтэй бэлтгэж байна.
Наадмын үеэр урлагийн 5 төрлөөр оюутнууд авьяас чадвараа сорин өрсөлдөх
ба оюутны эрдэм шинжилгээний их хурал зохиогдож, оюутан мисс
шалгаруулан, бүс нутгийн их дээд сургуулийн удирдлагууд ажил хэргийн
уулзалтаа зохион байгуулах ажээ.

Энэ наадам нь баруун бүсийн их,
дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд 1997 оноос эхлэн уламжлал
болон жил бүр зохион байгуулагдаж ирсэн бүсийн хамгийн том оюутан
залуучуудын спорт- урлагийн арга хэмжээ юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж