Ким Кардашиан дахин нүцгэлэхийг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан дахин нүцгэлэхийг хүсчээ

Реалити од Ким Кардашиан амаржаад гурван сар ч болоогүй байж, алдарт “Playboy” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулахыг хүсч байна хэмээн шуугиан тарьжээ. Энэ тухай тэрээр “Кардашианыхантай хамт” /KUWTK/ реалити шоу цувралын  зураг авалтын үеэр өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Гэвч түүний найз залуу Канья Уэст болон Кимийн ээж, түүний энэхүү хүслийг хүчтэй эсэргүүцэж байгаа гэнэ.

Ким Кардашиан өнгөрсөн зургадугаар сарын дундуур амаржиж, Норт Уэст хэмээх өхөөрдөм охин төрүүлсэн билээ.

Өдгөө 32 настай Ким Кардашиан анх 2007 онд эрэгтэйчүүдийн “Playboy” сэтгүүлд зориулан хагас нүцгэн зургаа авахуулж байсан аж. Түүнчлэн Ким Кардашиан найз залуу Канья Уэсттэйгээ энэ 2013 онд Францын “L"Officiel Hommes” сэтгүүлийн нүүрийг романтик зургаараа чимж байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж