Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа гарчээ

Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан хамтран Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг анх удаа хийжээ. Энэ судалгааны хүрээнд судлаач нарт маргааш 09.00 цагт “Улаанбаатар-Эрдэм оюу” дээд сургуульд сургалт зохион байгуулах юм байна.

Монгол Улсын статистикийн тухай хуулийн долдугаар зүйлийн 1-д зааснаар Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг  таван жил тутам зохион байгуулахаар хуульчилсан ажээ. Судалгаанд Монгол Улсын нийт өрхийг төлөөлөх 15500 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон мэдээлэл цуглуулсан бөгөөд нялхас, хүүхдийн өвчлөл, эндэгдэл, хоол тэжээл, вакцинжуулалт, өсөлт, хөгжил, хамгаалал, эмэгтэйчүүд эрүүл мэнд, үр хөндөлт, төрөлт, төрөлтийн төсөөлөл, жирэмсний болон төрөх үеийн тусламж, үйлчилгээ, жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ, хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, гэр бүл төлөвлөлт, бэлгийн зан үйл, архи тамхины хэрэглээ болон үүнийг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тухай мэдлэг, хандлагын талаарх дүн, мэдээг гаргасан ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж