Инновацийн шинэчлэлийн чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Инновацийн шинэчлэлийн чуулга уулзалт болно

Боловсрол шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Шинжлэх ухаан, технологи, инновацийн шинэчлэл” үндэсний чуулга уулзалтыг энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалт Төрийн ордонд болох бөгөөд нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 5-ны 08.30 цагт эхлэх юм байна. Энэ үеэр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх, технологи, инновацийн салбарын бодлого, менежментийн асуудал, шинжлэх ухааны паркын үйл ажиллагаа болон инновацын бодлого зохицуулалтын талаар ярилцах ажээ.

Тус чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргачид, аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшилбизнес эрхлэгчдийн төлөөлөл болон олон улсын зөвлөх, ЮНЕСКО-гийн Ази-Номхон далайн бүсийн захирал Хюберт Гижцэн тэргүүлэгчтэй төлөөлөгчидгээд нийт500 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар шинжлэх ухаан, технологийн салбарын  бүтэц зохион байгуулалт, уялдаа холбооны асуудлаар талууд зөвшилцөлд хүрэх, Монгол Улсын энэ салбарын бодлого, санхүүжилт, бүтэц, хөгжлийн чиг хандлагын талаархи зөвлөмж гаргах, олон нийтэд шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх гэх зэрэг олон үр дүнд хүрнэ гэж зохион байгуулагчид онцолсон юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж