“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүн тодорлоо

“Оюутолгой” ХХКийн ТУЗд Монголын талыг
төлөөлөх гурван хүний нэр тодорсон байна. “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирал
Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” ХХК
ийн
Гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн
газрын дарга Ч.Отгочулуу нарыг “Оюутолгой” ХХК
ийн ТУЗийн гишүүнээр
томилохоор болжээ. Энэ талаар “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгч “Эрдэнэс
Оюутолгой” компани “Туркойз Хилл”
д
танилцуулжээ.



“Оюутолгой” компанийн ТУЗд Монголын талыг
төлөөлж байгаа Ч.Ганболд, П.Цагаан нар ТУЗ
ийн
гишүүнээс огцрох өргөдлөө өгөөд байгаа. Үлдсэн нэг гишүүн болох Н.Багабанди удахгүй
өргөдлөө өгөх бололтой. Тэдний оронд томилогдох гурван хүний нэрийг Монголын
тал ийн гаргажээ.



Д.Ганболд нь “Эрдэнэс Оюутолгой”
компанийн захирлаар томилогдоод удаагүй байгаа. “Оюутолгой” компанийн хувь
нийлүүлэгч компанийн захирал ТУЗ
д байх
ёстой гэдгийг нэлээд эртнээс ярьж байсан юм.



Ч.Отгочулуу нь Германд их сургууль
төгссөн, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх, Өрсөлдөх чадварын
судалгааны төвийн захирлаар ажиллаж байгаад Уул уурхайн яамны Стратеги бодлого
төлөвлөлтийн газрын даргаар томилогдоод жил орчим болж байгаа.



Харин Г.Тэмүүлэнгийн хувьд Оюутолгой
төслийн үйл явц, Хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн сайн мэддэг нэгэн. Тэрбээр
Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах хэлэлцээрт эхнээс нь оролцож байсан.
Америкийн Их сургуульд мастер хамгаалсан, “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирлаар
тогтвортой ажиллаж байгаа юм. Түүнийг “Оюутолгой” төсөлд Монголын талын байр
суурийг хамгаалж байгаа гол хүн учир ийнхүү ТУЗ
д томилж байгаа бололтой.



ТУЗийн гурван гишүүнийг Хувь нийлүүлэгчдийн хурлаар батлах
юм.





С.БолдЭрдэнэ

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж