Арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авлаа

Монголбанк өнөөдөр /есдүгээр сарын 3/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк саналын дагуу 36.0 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн арилжаагаар банкуудын 156.2 сая юань худалдаж авах саналын дагуу 265.14 төгрөгийн хаалтын ханштайгаар 100 хувь биелүүлжээ.

Своп хэлцлээр Төв банк  59.0 сая ам.долларыг ам.долларыг худалдан авах саналыг 100 хувь биелүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж