Нүүрс борлуулалт хэвийн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Нүүрс борлуулалт хэвийн боллоо

Таван толгой орд газраас олборлох нүүрсний экспортыг дэмжих, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Засаг дарга Зам тээврийн сайдад хүсэлт гаргасан байсан. Энэ дагуу “Тавантолгой” ХК-ийн экспортын нүүрс борлуулалт, шороон замын нүүрс тээвэрлэлт хэвийн байдалдаа орлоо. Тодруулбал, Монгол улсын зам тээврийн сайдын 2013 оны 08 сарын 14-ны өдрийн 130 тоот тушаалыг үндэслэн ийнхүү хэвийн байдалдаа орж байгаа юм.     

“Тавантолгой” ХК-ийн хувьд нүүрс борлуулалт хэвийн байдалдаа орсноор уурхайн зүгээс улс болон орон нутагт төвлөрүүлэх татварын төлөвлөгөөгөө биелүүлэх, цаашлаад Өмнөговь аймгийн ард иргэд болон нүүрс хувираа тээвэрлэгч иргэн аж ахуй нэгжүүдийн үйл ажилллагаа сэргэх таатай боломж бүрдэх юм.               

“Таван толгой” ХК хамгийн урт авто пүү ашиглаж эхэллээ

"ТаванТолгой" ХК-ийн нүүрсний уурхайд 40 м урт, 150 тн авто пүү нийлүүлж, угсарч суурилуулах ажил болон шалгагч эталон туухай худалдан авах гэрээний дагуу 150 тн даацтай автомашины электрон жинг туршин үзэхэд хэмжил зүйн болон гэрээнд заасан техникийн шаардалгыг хангасан гэж үзэв. Жингийн хэмжил зүйн үзүүлэлтийг тодорхойлоход MNS 5311:2003 стандартын шаардлагыг хангаж байна. Энэ төхөөрөмж  ашиглалтанд орсоноор нүүрс тээвэрлэн гарч байгаа чиргүүлтэй том машинуудыг дамлагагүйгээр хялбарчилж хэмждэг болох юм. Манай улсын хувьд энэ төхөөрөмжийг уул уурхайн компаниудад ашигладаг бөгөөд  одоогоор "Хүннү ресурс" ХХК-д 36 м урт байсан. Харин "Таван толгой" ХК-ийн хувьд өмнө нь ашиглаж байсан пүү нь 21 м байсан бөгөөд энэхүү 40 м пүүг ашиглаж эхэлсэнээр Монголд хамгийн анхны хамгийн урт бөгөөд хамгийн өндөр хүчин чадалтай төхөөрөмж болж байгаа юм.

1. Жингийндаац                              150 тн
2. Мэдрэх чадвар                             50 тн
3. Зөвшөөрөгдөхалдаа                   5-50тн  ± 50тн  50-150тн  ±100тн
4.Тавцангийн хэмжээ  40м урт, 3.2м өргөн
5. Ачааллынэлэментынтоо  18ш
6.Чийглэг  20-90% чийглэг
7. Тэжээл  220V, 50Hz
8. ТАРА  99.99%
9. Найдвартайажиллаххугацаа  10 жил

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж