ЧД-ийн эмнэлгийн даргын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

ЧД-ийн эмнэлгийн даргын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт хоёр жилийн өмнөөс сэжигтнээр татагдан шалгагдаж байсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн прокурорын газарт шалган хянаж Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Хэргийг хэрэгсэхгүй болгосон Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг улсын яллагч үл зөвшөөрөн эсэргүүцэл бичсэн байна.

Нийслэлийн шүүхээс улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзвэл энэ хэргийг дахин хянах юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж