Нийтийн тээврээр оюутнуудыг зорчуулахгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврээр оюутнуудыг зорчуулахгүй байна гэв

Энэ жилээс эхлэн оюутнууд шинэ картаар нийтийн унаагаар үнэ төлбөргүй зорчихоор болсон. Энэ асуудлыг МОХ, Төрийн банктай хамтран шийдвэрлэж байгаа юм. Харин энэхүү карт хэвлэгдэж, оюутнуудын гар дээр бүрэн тараагдтал буюу ирэх сарын 1-нийг хүртэл оюутнууд хуучин картаараа үнэ төлбөргүй зорчих асуудлыг Том орвын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран шийдвэрлэжээ. Гэсэн ч өчигдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр оюутнуудыг үнэ төлбөргүй зорчуулахгүй байгаа асуудал гарсан байна. Тиймээс энэ асуудлаар МОХ-ноос хэвлэлийн бага хурал зарлаж, энэ мэт асуудал гарсан тохиолдолд оюутнуудыг тухайн нийтийн тээврийн хэрэгслийн гражийн дугаар, цаг, чиглэлийг тэмдэглэн Нийтийн тээврийн газрын 11-326352 дугаарын утсаар мэдэгдэхийг хүслээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж