Гадаад худалдааны алдагдал буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны алдагдал буурчээ

Улсын хэмжээнд 60 мянга гаруй аж
ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байдгаас 36 мянга орчим нь л идэвхтэй
үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээрийн төлөөлөл болгон 2806 аж ахуйн
нэгжийг хамруулсан судалгааг Үндэсний статистикийн хорооноос явуулсан
байна. Судалгаанд аж үйлдвэрийн салбараас 702, барилгын салбараас 334,
худалдааны чиглэлийн 1770 аж ахуйн нэгж хамрагджээ. Өнгөрсөн нэгдүгээр
улиралд эдийн засгийн өсөлт 7,6 хувьтай гарсан үзүүлэлтээс ирэх улиралд ч
мөн эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт байгаа нь судалгаанд оролцогчдын
хариултаас анзаарагдсан байна. Тиймээс бид статистикийнхнаас манай улсын
эдийн засаг хямралаас гарсан уу, эдийн засгийн өсөлт хэдэн хувьд хүрэх
бол гэсэн асуултад хариу хүссэн юм. ҮСХ-ны Макро дэийн засгийн газрын
дарга Б.Бадамцэцэг хариулахдаа:

-Оны эхний таван сарын байдлаас харахад манай улсын хөдөө аж ахуй,
барилгын салбараас бусад салбарт сэргэлт ажиглагдаж байна. Ялангуяа
гадаад худалдааны салбар сэргэж, 2008 оны төвшинд хүрэх магадлалтай.
Манай улс оны эхний таван сарын байдлаар дэлхийн 120 оронтой худалдаа
хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2039,8 сяа ам.долларт хүрсэн.
Экспорт 989,8 сая ам.доллар, импорт 1050,0 сая ам.доллар боллоо. Гадаад
худалдааны тэнцэл 60,2 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны
мөн үеийнхээс 41 сая ам.доллар буюу 40,6 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ
бүхнээс үүдэн эдийн засаг эрүүлжих нөхцөл бүрдэж байна гэж дүгнэж
болохоор байна гэлээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж