Түвдэнойдовыг хүндэтгэн хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Түвдэнойдовыг хүндэтгэн хүлээн авч уулзав

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын найжун чойжин Түвдэнойдовыг Орхон аймгийн засаг дарга Г. Зоригт хүндэтгэн хүлээн авч уулзав

Сүсэгтэн олон Орхончууддаа ном айлдахаар морилон ирсэн Дээрхийн гэгээнтэн, 14-р Далай ламын найжун чойжин Түвдэнойдовыг аймгийн Засаг дарга Г. Зоригт хүндэтгэн хүлээн авч уулзлаа. Чойжин Түвдэнойдов сүсэгтэн олондоо хандан Бурхан багшийн сургаалиар хоёронтоо ном айлдах юм. Орхон аймгийн Засаг дарга Г. Зоригт ийнхүү сүсэгтэн олныхоо сэтгэлийг гэгээрүүлэхээр Орхон аймагт морилж буйд  нь чойжин лам хийгээд дагалдан яваа хуврагуудад талархалаа илэрхийлэв. Тэрбээр аймагтаа бүтээсэн Бурхан багшийн сэрэг дүрийг зөвхөн сүсэгтэн олныхоо ариун нандин шүтээн төдийгүй аялал жуулчлалын цогцолбор болгох замаар улам бишрэлийг олуулах талаар санаа төвдөж явдагаа чойжинд дуулгаж санал солилцлоо.


Эх сурвалж: www.erdenet.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж