Фото: Heather A. Resz / Frontiersman.com
Кинан Динкел гэдэг хүүд яармагийн тэргүүн шагнал болох 2000 ам.долларыг гардуулсан байна. Яармагийн зохион байгуулах хороо мэдээлснээр хамгийн том байцаа шалгаруулж эхэлсэн 18 жилийн дотор анх удаагаа түүнд хүүхэд яллаа гэсэн байв. Мөн яармагийн шоунд хүүхдийн гэсэн тусгай уралдаан байдаг ч Кинаны байцааг насанд хүрэгчдийн уралдаанд оруулсан байна.
Хүүхдийн ургуулсан байцаа ямар төрлийнх гэдгийг нарийвчлан мэдээлээгүй байв. Кинан өөрийн байцаанд Боб гэсэн нэр өгсөн байв. Харин дараа нь Бобын хувь заяаг хэрхэн шийдэх нь бас тодорхойгүй.
2012 онд Палмерын яармаг дээр фермер Скотт Роббын ургуулсан байцаа 62,7 кг жинтэй байсан ба харин тэр байцаа Гиннессийн номонд бүртгүүлсэнгүй өнгөрчээ.