300 сурагчид хичээлийн хэрэглэл бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

300 сурагчид хичээлийн хэрэглэл бэлэглэнэ

“Хүүхэд ирээдүйн эзэн” төрийн бус байгууллагаас Бүх оддын хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн зургаан дүүргийн нэн ядуу өрхийн багачуудад бүтэн жилийн хичээлийн хэрэглэл бэлэглэх хандивын тоглолтод Гавьяат жүжигчин Д.Батбаяр, Э.Бүрнээбаяр, С.Ганзориг болон “Uvertura”, “Гурван бүдүүн”, “Татар”, “Ice Top”, “Digital”, “No Name”, “Pink”, “Lynx”, “Zatakt” зэрэг хамтлаг, дуучид оролцох гэнэ. Сургуулийн босго анхлан давж буй зургаан настнуудыг баярлуулах энэ арга хэмжээнд оролцох хүсэлтэй уран бүтээлчдийг урьж буйгаа “Хүүхэд ирээдүйн эзэн” ТББ-ын тэргүүн Б.Энхбаяр өнөөдөр болсон хэвлэлийн бага үеэр уламжилсан юм.

Тус төрийн бус байгууллагаас дүүргүүдийн халамжийн хэлтэстэй хамтран ажиллаж буй бөгөөд 300-500 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардуулах аж. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Бүрх” компани ажиллаж буй. Тоглолтын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа аж. Тасалбарын 15 мянган төгрөг бөгөөд 99150919 дугаарт залгаж, үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж