2015 онд нүүрс угаах үйлдвэртэй болно

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

2015 онд нүүрс угаах үйлдвэртэй болно

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс угаах үйлдвэрийн төсөл боловсруулж, өнгөрөгч зургадугаар сард Уул уурхайн яам, Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр төслөө батлуулсан байна. Ингээд тендерийг ойрын хугацаанд зарлаж, ирэх оны эхээр барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрийн эхний ээлж 2.5 жилийн хугацаанд ашиглалтад орох төлөвлөгөөтэй бөгөөд үндсэндээ 2015 онд нүүрс угаах үйлдвэртэй болох тухай албаныхан мэдээллээ.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ долоо хоногийн эцсээр Баруун Цанхийн экспортоо албан ёсоор нээх гэж буй. Өнгөрөгч хоёрдугаар сард Баруун Цанхийн хөрс хуулалтын ажлыг хийж, долдугаар сард нүүрс олборлолтоо эхлүүлсэн бөгөөд энэ жил уг хэсгийн цанхиас 3-3.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажээ. Ийнхүү Баруун Цанхийн экспортыг албан ёсоор эхлүүлэхдээ олон сар, жилийн туршид яригдсан гүний гаалийн тогтолцоог анх удаа ашиглах юм байна. Тодруулбал, уурхайгаас олборлосон нүүрсээ Цагаан хадан дээр буулган, гаалийн бүрдүүлэлт хийн, шилжүүлэн ачиж, хилээр гаргадаг байсныг болиулж байгаа юм. Ингэснээр уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлт хийж, шууд ачин хилээр гаргах ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж