Д.Нацагдоржийн хөшөөг шилжүүлэн байрлуулна

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Д.Нацагдоржийн хөшөөг шилжүүлэн байрлуулна

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шилжүүлэн байршуулахаар болжээ. Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөө нь өдгөө Үндэсний Соёл амралтын хүрээлэнд байдаг. Уг хөшөө нь нийтдээ долоон метр өндөртэй, есөн тонн жинтэй. Өнөөдрийн байдлаар эргэн тойрондоо барилгаар хүрээлэгдсэн үзэгдэх орчин болон хамгаалалт алдагдсан тул тус хөшөөг “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байршуулахаар тогтоол гаргажээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж