Нислэгийн үеэр Хэ Идэ сургагчийн хамт нисссэн ба агаар тэр хүү бие даан онгоц жолоодож иржээ. Хэ Идэгийн нислэг Гиннессийн дээд амжилтын номонд дэлхийн хамгийн залуу нисгэгч гэж бүртгэгдсэн гэж сонин өгүүлсэн боловч номын бүртгэлийн сайтад одоогоор энэ тухай мэдээлэл гараагүй байна.
Хүүгийнхээ нисэхийн курст бараг 30 мянган юань зарцуулсан эцэг нь ярихдаа, Хэ Идэ өмнө нь дарвуулт завийн уралдаанд оролцож, Фүжи ууланд авирсан гэжээ. Эцэг хүү хоёр олонд алдартай. Эцэг нь хүүгийнхээ ээлжит амжилтын талаар Weibo микроблогоор тогтмол мэдээлж байдаг. Зарим хэрэглэгчид эцгийг нь хүүгийнхээ хүүхэд ахуй цагийг алдагдуулж, спорт, сурлагаар дарж байна гэж шүүмжилдэг.
Үүнээс хэд хоногийн өмнө нисэхийн бас нэг дээд амжилтыг 93 настай ирланд Том Лаки тогтоожээ. Тэрээр давхар далавчтай онгоцны далавч дээр зогсон агаарт хөөрсөн хамгийн хөгшин хүн болжээ.