Бяцхан ханхүүд ДНК-ийн шинжилгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Бяцхан ханхүүд ДНК-ийн шинжилгээ хийнэ

Британийн хааны гэр бүлийнхэн ээлжит дуулианд өртлөө. Кейт Миддлтон жонон Уильямын хүүг төрүүлсэн гэдэгт хаан ширээ залгамжлагч Чарльзийн  эхнэр Камилла Паркер-Боулз эргэлзэж байгаа гэнэ. Залуу эх Уильямд үнэнч байсан гэдэгт 100 хувь итгэхийн тулд бяцхан ханхүүд ДНК-ийн шинжилгээ хийх ёстой гэж тэр хатагтай үзэж байгаа гэнэ.

Нялх хүүхэд эцэг, эхийнхээ хэнтэй нь ч адилхан биш учраас Камилла эргэлзэж эхэлсэн хэмээн Букингемийн ордон дахь эх сурвалжийнхаа мэдээнээс ишлэн Британийн хэвлэлээр мэдээлжээ. Тухайлбал, Паркер-Боулз ханхүү Жоржийг төрөхөөс өмнө залуу гэр бүлийг ихээхэн дарамталж байсан учраас Кейт  өөрийн нөхрийн хойд эхийг өөртөө алхам ч ойртуулахгүй байгаа гэнэ. Леди Камилла бяцхан ханхүүг харж, эргэж чадахгүй байгаа учраас этгээд ааш нь хөдөлсөн гэнэ.

Камиллагийн хэлснээр, Кейтад тавьсан шаардлагаа олны хүртээл болгох хүсэлгүй ч гэсэн герцогийн ахайтны үнэнч бишийн талаар гадны хүмүүсийн дэргэд ярих болсон хэмээн сонинд хааны гэр бүлийн хүрээний  нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ.

Удалгүй CNN телевиз «Жонон Уильям: Шинэ эцэг, шинэ найдлага» гэсэн баримтат киног үзүүлнэ. Интернэтэд тэр киноны хоёр хэсгээс тавигдсан ба тэнд баяр хөөртэй жонон өөрийн хувьд одоо хамгийн чухал нь хүү, эхнэр, нохой гэж ярьж байв. Тэндээс харахад Камиллагийн залуу хосуудыг хагаралдуулах гэсэн санаа хол явахгүй хэмээн хэвлэл бичиж байна.

Сануулахад, наймдугаар сарын 2-нд Уильям, Кейт хоёр долдугаар сарын 22-нд төрсөн  хүүгээ Кембрижийн ханхүү Жорж Александр Луи  гэгч Хаантны эрхэм дээдэс гэж бүртгүүлжээ. Ханхүү хаан ширээ залгамжлах гурав дахь хүн нь болсон ба тэр хаан ширээнд суухдаа VII Георг нэрээр олонд зарлагдах болно. Түүний эцэг Уильям хаан болохдоо V Вильгельм, өвөө нь хаан ширээнд залагдахдаа III Карл гэж тус тус дуудагдах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж