
Боломж олдвол гадаад явахыг урьтал болгон хуулийн төсөл шагайхаас зайлсхийж яваа бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Лүндээжанцан, З.Баянсэлэнгэ нарын цөөнгүй гишүүд гадаадаар явж галуу, шувууны мах идэж яваа сурагтай. Харин Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, А.Бакей, Д.Ганбат, Ё.Отгонбаяр нар тойрогтоо ажиллаж байгаа бол С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Р.Амаржаргал нарын гурван гишүүн цаас шагайж хуулийн төсөл боловсруулж суугаа гэнэ. Бусад гишүүдийн хувьд хаана юу хийж яваа нь тодорхойгүй ч Төрийн ордонд лав үзэгдэх хүнгүй байна. Эдийн засаг хямарч, яаралтай арга хэмжээ авах цаг болоод байгаа ч УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, шийдвэр гарахгүй юм аа гэхэд ард түмнээ тайвшруулаад ажиллаж байгаа “дүр” эсгээд явбал хэрэгтэйсэн. Төрийн түшээд хэзээ ажилдаа орж төрийн ажил урагшлах юм бол доо.