
Энэ нь Монголын Бодибилдингийн спортын түүхэнд өмнө нь гарч байгаагүй өндөр амжилт юм. Учир нь тус тэмцээнээс өмнө нь ОУХМ Л.Баянхүү хоёр хүрэл медалийг эх орондоо авчирч байв. ОУХМ С.Сугарсүрэнгийн мөнгөн медаль булган сүүлтэй байж, араасаа хоёр хүрэл медалийг дагууллаа. Тус тэмцээний эмэгтэй модель ангилалд ОУХМ Б.Оюунгэрэл, эрэгтэйчүүдийн +85 кг-ын жинд Монголын дөрвөн удаагийн мистер ОУХМ Ж.Нурлан хүрэл медалийн болзол хангажээ.
Д.ЖАВХАА