“Microsoft” корпораци “Nokia”-г худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

“Microsoft” корпораци “Nokia”-г худалдан авлаа

Технологийн
салбарын аварга загаснуудын нэг “Microsoft” корпораци Финляндын гар
утасны зах зээлийг тэргүүлэгч “Nokia” компанийг 7,2 тэрбум ам.доллараар
худалдан авахаар болжээ. Үүнээс хойш тус компанийн зохиогчийн эрх болоод
технологийн шийдлүүд нь “Microsoft”-ын тэмдэгт дор нийтэд хүрэх аж. Мөн
“Nokia” компанийн 35 мянган ажилтан “Microsoft” руу шилжих юм байна.
Ийнхүү хоёр компанийн шилжилт 2014 оны эхэн гэхэд эцэслэгдэх юм. “Энэ
бол Nokia компанийн хувьд том боломж. Хувьцаа, эзэмшигч, ажилчид, тэдний
гэр бүлд ямар ч хохирол учрахгүй. Сүүлийн жилүүдэд Nokia хэр их
алдагдалтай ажилласныг дэлхий нийт мэднэ. Харин одоо бол алдагдалтай
ажиллахгүй гэдгийг баттайгаар хэлэх байна” гэж “Microsoft” корпорацийн
гүйцэтгэх захирал Стив Балмер ярьжээ. “Microsoft” корпорацийн зүгээс
ирэх оны хоёрдугаар улиралд шинэ гаджет танилцуулахаа албан ёсоор
зарлаад байгаа билээ. “Nokia” компанийн одоогийн удирдлагуудаас энэ
талаар ямар нэгэн мэдээллийг хараахан хийгээгүй байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж