Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Залуусын хүч

Монгол залууст хийх ажил хэтэрхий их байна. Харин хийж, бүтээе гэдэг хүсэл, тэмүүллийг нь дуудах, нэгтгэж хөдөлгөх хүч алга. Хэн нэг дарга тэднийг уриалж чадахгүй, чадсан ч тэр нь албадлага байх болно. Тэгвэл залуусыг хэн уриалан дуудаж чадах хэрэг вэ?

Залуусыг өндийлгөж босгох, нэгтгэж зохион байгуулах ажлыг залуус өөрсдөө л хийж чадах юм байна гэдгийг харуулсан “Амжилтаа ахиулья” хөдөлгөөн эхний алхмуудаа амжилттай хийлээ.  Тэдний дунд хүрч ажиллах, хүлээн зөвшөөрөгдөх, үлгэр дууриал үзүүлэх хамгийн шилдэг манлайлагч нь залуус өөрсдөө. Залуучууд өнөөдөр нэг нэгнээ сонсч, бие биенээ дэмждэг болохоо харуулсан. Харин тэр хүч, эерэг цэнэгийг нь нэгтгэн хөдөлгөх санаачлага л дутагдаж байжээ. Залуусыг нийгэмдээ хамгийн өндөр байр суурь эзлэгч, удирдагч, лидер, бүтээлч байхыг уриалсан “Амжилтаа ахиулъя” залуусын аян тэр орон зайг нөхөж байна.

Нийгмийн оролцоог дэмжигч “Дүнжингарав” төвийн тусламжтайгаар тэд “Амжилтаа ахиулъя” залуусын шоуг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа.

Үйл ажиллагааны орлого нь сайн үйлсэд зориулагдах энэ үдэшт 9000 орчим оюутан, залуус цуглаж, хотын соёлоор амьсгалсан юм. Амьд хөгжим, бүжгийн хэмнэл, хилийн чанадаас уригдсан авьяаслаг бүжигчид гээд залуусын уулзалт сонирхолтой болж чадсан.

“Амжилтаа ахиулъя” аянд нэгдсэн мянга, мянган залууст болон залуусын нийгмийн оролцоо, сайн үйлсэд зориулсан алхам бүрийг дэмжиж байгаа “Дүнжингарав” худалдааны төвийн залуустаа АМЖИЛТ хүсье.

Дараагийн зогсоол руу хамт алхацгаая.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж