iPhone гар утасны хамгийн сvvлийн vеийн шинэ загвар

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

iPhone гар утасны хамгийн сvvлийн vеийн шинэ загвар

Техник технологи
vйлдвэрлэлээр дэлхийд тэргvvлэгч компаниудын нэг Apple корпорацийн
тэргvvн Steve Jobs дэлхийн бусад улс орнуудад байрлах тус брэндийн
салбаруудын чуулга уулзалтан дээр Apple iPhone гар утасныхаа хамгийн
сvvлд гарсан шинэ загварыг танилцуулсан байна. Энэ сарын 24-ноос эхлэн
худалдаанд гарч, 16GB, 32GB гэсэн хоёр тєрлийн багтаамжтайгаар
хэрэглэгчдэд хvрэх энэ гар утас нь Apple A4 процессортой бєгєєд энэ
процессорыг анхлан iPad компьютер дээр суурилуулж, харин дараагийн
тєхєєрємжєєр iPhone 4 гар утас сонгогджээ. 256 MB санах ойтой энэ
утас нь 960х640 нягтаршилтай 3.5 инчийн retina дэлгэц, видео бичлэгийг HD
(720р) дууны хамт бичдэгээрээ vнэхээр гайхалтай болж чаджээ. Мєн 5
megapixel-тэй арын камер нь LED flash буюу спичкитэй болсноос гадна
нvvрний камер нь VGA 640×480 нягтаршилтайгаар харуулдаг ба FaceTime
программаар шууд нvvр нvvрээ харан видео дуудлага хийдэг болжээ.
Дээрхээс гадна iPhone 4 smartphone утас нь OS4 буюу iOS4 vйлдлийн
системтэй болсон учир олон программ зэрэг ажиллуулах боломжтой болсон
гэх мэт олон гайхамшгуудыг єєртєє агуулсан байна. Энэ утасны бас нэг
онцлог нь MicroSIM хэрэглэдэг болсон явдал юм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж