Сүхбаатарчууд гудамжинд хөлбөмбөгөө үзнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Сүхбаатарчууд гудамжинд хөлбөмбөгөө үзнэ

Сүхбаатар аймаг анх удаа хамгийн том дэлгэцтэй гудамжны Лед телевизортой болж байна. Дэлхий дахины үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлж, гадаад улсын томоохон хотуудын адил оройн цагаар гудамжаар салхинд гарангаа телевизор үздэг жишигт бага боловч ойртуулах гэсэн санаа гэж тус аймгийн албаны хүн хэлсэн юм.
Дөрвөн метрийн өндөр байрлах, 4*6 хэмжээтэй, өөрөөсөө чанга яригчтай телевизийн дэлгэцийг угсрах ажил  өнөөдөр Сүхбаатар аймгийн төвд эхэллээ. Ингэснээр энэ сарын 11-ний оройн 21.00 цаг гэхэд амжиж нээлтээ хийн, ӨАБНУ-д болох хөл бөмбөгийн  ДАШТ-ийг үзэгчиддээ задгай талбайгаас  шууд хүргэхээр зорьж байгаа юм. Лед дэлгэц цаашид үйл ажиллагаагаа тогтмол явуулах бөгөөд тус аймагт гарч байгаа телевизийн бүх сувгуудыг сонгон гаргах боломжтой. Үүнээс гадна аж ахуйн нэгж албан байгууллагуудын сурталчилгааг олон түмэнд ил хэлбэрээр явуулах боломж олгож байгаа. Лед дэлгэцний цацалтыг оройн 18.00-24.00цаг хүртэл явуулах юм.

Нийтдээ 50 сая төгрөгийн өртгөөр босч байгаа энэхүү дэлгэцийн тоног төхөөрөмжийг урд хөрш нийлүүлсэн бөгөөд угсралтын ажлыг “Цэрэнжунай” компани гардан хийж байгаа бол  ӨМӨЗО-ны энэ талын дадлага туршлагатай нэгэн компани хамтран гүйцэтгэж байна гэж Сүхбаатар аймгаас сэтгүүлч Д.Улаанаа мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж