Чуулганаар 20 шахам хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Чуулганаар 20 шахам хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар 20 шахам хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Тухайлбал, төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 95.1 хувиар, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус бүр 88.6 хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 91.3, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 93.59 хувиар батлав. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 87 хувиар, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 80.4 хувийн саналаар батлав.

Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хийж, 77.5 хувийн саналаар баталсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 82.9 хувийн саналаар баталсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж