Өдөр өдрөөр өсөн нэмэгдэж байгаа бүтээн байгуулалтын гол хүч болсон мэргэжилтэй ажилтныг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байгаа энэ их айлын нэгхэн хэсэг болох Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо.
Хичээлийн шинэ жилийн нээлтэнд Хөдөлмөрийн яамны МБСХЗГ-ын мэргэжилтэн Энхбаатар, ҮУПК-ны захирал П.Цэгмид Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайдын 2-р нарийн бичигийн дарга Mr. Shailesh Lakhtakia, МОХ-ын ерөнхийлөгч Х.БАтсайхан, Монголын Үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Л.Цогзолмаа нарын албаны хүмүүс оролцлоо. Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллеж 2013-2014 оны хичээлийн жилд 36 мэргэжлээр 745 суралцагч элсүүлсэн бөгөөд сургуулийн хэмжээнд нийт 1480 суралцагчтайгаар хичээлийн шинэ жилээ угтаж байна. Эндээс техникийн боловсролын чиглэлээр 144, мэргэжлийн боловсролын чиглэлээр 289 суралцагч элссэн бол 302 суралцагч мэргэжлийн сургалтанд суралцах юм байна.