улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, медалийнхаа тоогоор
тэргүүлсэн байна.
Турк улсын Анкара хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион явагдсан “Ой тогтоолт, цээж бодолт”-ын Олон улсын нээлттэй тэмцээнд нийт 121 оюуны спортын тамирчид харааны ой тогтоолт, нэр зүс царай, хөзрийн дараалал, тооны марафон, хоёртын тоолол цээжлэх зэрэг ой тогтоолтын тав мөн олон оронтой тооны нийлбэр, үржвэр, язгуур олох зэрэг цээж бодолтын тав, нийт арван төрлөөр 30 багц медалийн төлөө өрсөлдлөө.
Манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны академийн гурван тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцож дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл нийт 12 медаль хүртэж, тэмцээнийг тэргүүлсэн байна.
Багийн гишүүд:
Х.Хатанбаатар (Дасгалжуулагч, Монголын Оюун Ухааны Академийн захирал)
- Цээж бодолтын “Хүн хуанли” төрөлд хүрэл медаль
Б.Намуунтуул – 17 нас (2013 оны Ой тогтоолтын улсын аварга)
- Ой тогтоолтын “Хөзрийн дараалал” төрөлд 1-р байр
- Ой тогтоолтын “Тооны марафон” төрөлд 1-р байр
- Ой тогтоолтын “Хоёртын тоолол” төрөлд 1-р байр
- Ой тогтоолтын “Нэр, царай” цээжлэх төрөлд 2-р байр
- Ой тогтоолтын “Харааны ой” төрөлд 3-р байр
Ц.Бат-Эрдэнэ – 15 нас (2013 оны Ой тогтоолтын дунд насны ангилалын улсын дэд аварга)
- Ой тогтоолтын “Харааны ой” төрөлд 1-р байр
- Ой тогтоолтын “Тооны марафон” төрөлд 2-р байр
- Ой тогтоолтын “Хоёртын тоолол” төрөлд 2-р байр
- Ой тогтоолтын “Нэр, царай” цээжлэх төрөлд 4-р байр
Г.Тэмүүлэн – 12 нас (2013 оны Ой тогтоолтын бага насны ангилалын дэд аварга)
- Ой тогтоолтын “Харааны ой” төрөлд 2-р байр
- Ой тогтоолтын “Тооны марафон” төрөлд 3-р байр
- Ой тогтоолтын “Хоёртын тоолол” төрөлд 3-р байр
- Ой тогтоолтын “Нэр, царай” цээжлэх төрөлд 8-р байр тус тус эзэлсэн байна.
Энэхүү эмцээний хувьд гадны тамирчид насны ангилал хамаарахгүй тул 12 настай Г.Тэмүүлэн насанд хүрэгчидтэй өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн байна.
Дасгалжуулагч Х.Хатанбаатар фэйсбүүк хуудсаараа дамжуулан: “2013.09.02 – Өнөөдөр тамирчид маань нутаг буцаж байна. Бидэнд тусалсан Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Б.Батхишиг болон гэргий П.Бямбасүрэн эгч, Элчингийн зөвлөх Д.Билэгдорж, Атташе Т.Оч найздаа болон Истанбул дахь Өргөмжит Консулын ажилтан Э.Энх-Од найз, яамны ажилтан Д.Нямдаваа та бүхэндээ нийт тамирчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье! Тамирчдын маань амжилтанд та бүхний хувь нэмэр их байлаа” гэсэн байна.
Дашрамд дуулгахад, есдүгээр сарын 28-нд эхлэх Хонг Конгийн Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд тус академийн арван тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.