Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүүхэд хөлбөмбөг ирээдүй” хөтөлбөрийн албан ёсны түнш “MCS COCA COLA” ХХК-тай хамтран зохион байгуулдаг “Хүслийн лиг-2013” тэмцээний шигшээ тоглолтууд боллоо. 15 насанд “Дэрэн”, 17 насанд “Хаан хүнс титэм” багууд түрүүлсэн байна.
Ингээд шигшээ тоглолтын мэдээллийг хүргэе.
15 нас
Чингэлтэй 1:2 “Арвис”
Тоглолтын нэгдүгээр үеийн 17 дахь минутад “Арвис” багийн Э.Мөнгөнбагана гоолын салхийг хагалж, тэргүүлж эхэлсэн байна. Хоёрдугаар үеийн 68 дахь минутад “Арвис” багийн М.Тэмүүлэн дахин гоолдож, тооны харьцааг 2:0 болгосон ч, энэ гоолоос минутын дараа хариу гоолыг Чингэлтэй дүүргийн 9 дугаартай довтлогч С.Тэмүүлэн хаалгачийн алдааг ашиглан гоолдож багаа сэргээсэн ч, дахин гоолдож чадаагүй юм. Ингэснээр “Арвис” баг “Хүслийн лиг-2013”-ын хүрэл медалийн болзлыг хангалаа.
Гоол: С.Тэмүүлэн 69’ (1:2) Э.Мөнгөнбагана 17’, М.Тэмүүлэн 68’
Чингэлтэй дүүрэг: Б.Батбаяр, Ц.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн (С.Уламмандах), Х.Билэгдэмбэрэл, Б.Ган-Эрдэнэ, А.Доржсамбуу (Б.Ганхуяг), Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Отгонтэнгэр, Ө.Төрбилэгт, Б.Түвшинтөгс, Б.Түшиг
Арвис: Б.Гарамбазар, Э.Мөнгөнбагана, М.Тэмүүлэн, Ц.Билгүүн, О.Есүхэй, Б.Мөнхбат, Г.Пүрэвдаш, Ч.Мэндээ, М.Энхтөгс, Г.Бямбадорж, Э.Алтантариа
“Дэрэн” 1:0 “Хаан хүнс титэм”
Алтан медалийн төлөөх тун ширүүхэн өрнөсөн. “Дэрэн” багийн Б.Энхтулга тоглолтын цорын ганц гоолыг 47 дахь минутад оруулснаар алтан медалийн эзэн болж, харин “Хаан Хүнс Титэм” баг мөнгөн медаль хүртлээ.
Гоол: Б.Энхтулга 47’
Дэрэн: А.Тэмүүжин, Г.Нямбаяр, М.Жансерик (Э.Өнөр-Эрдэнэ), В.Мөнхжаргал, Т.Өрнөхбаяр, Б.Батмөнх, Б.Амарболд, Б.Энхтулга, Х.Энхзориг, Ц.Баасанжав (Г.Гантогтох), Ц.Эрдэнэжаргал
Хаан Хүнс Титэм: Г.Цолмонбаатар, Т.Дэлгэрдалай, Э.Энхбилгүүн, Д.Шүхэрт, Д.Энхдөлгөөн, Г.Золбаяр, Б.Түвшинбаяр, Д.Тэмүүлэн, Л.Намбарнанцад, Э.Буддорж, Н.Билэгсайхан
17 нас
Арвис 3:4 Хасын Хүлэгүүд
17 насны хүрэл медалийн төлөөх тоглолт тун сонирхолтой болсон. Тоглолтын эхний хагасыг “Арвис” баг 3:1 харьцаатай тэргүүлж дуусгасан байна. Тоглолтын эхний гоолыг 5 дахь минутад О.Одбаяр, хоёрдахь гоолыг 13 минутад Б.Баярцэнгэл, удаах гоолыг 20 дахь минутад Э.Даваатөмөр оруулж, 3:0 харьцаагаар итгэл төгс тэргүүлж эхэлсэн ч, эхний үеийн 34 болон 37 дахь минутад “Хасын хүлэгүүд” дараалан хоёр гоол хийснээр, тэдний хожлын гараа эхэлсэн юм. Хоёрдугаар хагасын 46 дахь минутад Б.Удаанжаргал тооны харьцааг тэнцүүлснээр, тоглолтын үндсэн цаг тэнцээгээр дууссан юм. Тоглолтын нэмэлт цагийн 86 дахь минутад “Хасын хүлэгүүд” багийн Б.Билгүүн гоолдож багтаа хүрэл медалийг авчирлаа.
Гоол: О.Одбаяр 5’, Б.Баярцэнгэл 13’, Э.Даваатөмөр 20’[ (3:4) П.Энхбилэг 34’, Б.Удаанжаргал 37’ 46’, Б.Билгүүн 86’
Арвис: П.Бадамсэрээжид, О.Одбаяр, Ө.Бямбацогт, Э.Өлзийтөмөр, О.Энхбат, Б.Шинэбат, Б.Отгонбат, С.Энхсайхан, С.Дүвчин, Б.Баярцэнгэл, Э.Даваатөмөр
Хасын Хүлэгүүд: Л.Мөнх-Эрдэнэ, Б.Равданцэрэн, П.Энхбилэг, Т.Мөнхсүлд, Г.Мэгжиджанрайсаг, Н.Бямбажаргал, У.Алтан-Учрал, Б.Баярзориг, Э.Мягмаршагдар, Б.Дөлгөөн, Ц.Намсрай
ХУД “Хасу Мегават” 1:4 “Хаан хүнс титэм”
Тоглолтын нэгдүгээр үеийн15 дахь минутад гоолын салхийг “Хаан хүнс титэмийн Т.Ууганбаяр хагалсан бол, хариу гоолыг 18 дахь минутад А.Тэмүүжин хийж, тоглолтын эхний үе тэнцээгээр өндөрлөсөн байна. Сүүлийн хагаст “Хаан хүнс титэм” дарааллан гурван гоол хийснээр “Хасу Мегават” багийг бут ниргэж, алтан медалийн болзол хангалаа.
Гоол: А.Тэмүүжин 18’ (1:4) Ж.Ган-Оргил 40’, Т.Ууганбаяр 15’ 66’, Нармандах 70’
ХУД Хасу Мегават: А.Тэмүүжин, Б.Баттулга, О.Буянбаатар, Ц.Тэлмүүн, У.Хүрэлчулуун, Г.Тулгабаяр, Б.Ууганбат, П.Ганбат, Н.Ганбилиг, Э.Адъяабат, Б.Дамдинбазар
Хаан Хүнс Титэм: Э.Анхбаяр, Т.Ууганбаяр, Б.Бат-Эрдэнэ (Ж.Ган-Оргил), Г.Оюунбаатар, Нармандах, Г.Эрдэнэбаяр, О.Гансүх, Б.Мөнхжигүүр, Ц.Идэрчулуун, Б.Наранбаяр (Б.Надмид), А.Нямтулга