Санхүүгийн зохицуулах хороо хуралдав

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Санхүүгийн зохицуулах хороо хуралдав

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаа хийж, санхүүгийн зах зээлд холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Ингэхдээ уламжлал ёсоор бичил санхүү, даатгал, үнэт цаасны, эрсдлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалтын хүрээнд хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Нэгдүгээрт, бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд

  • “Шинэ төгрөг ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.
  • “Ситизенс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.


Хоёрдугаарт, даатгалын зохицуулалтын хүрээнд:

  • “Тэнгэр даатгал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн бүтцэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.
  • Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг зөвшөөрөв.


Гуравдугаарт, үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:

  • “Дорнод худалдаа” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтыг хэрэгжүүлэн хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрөв.
  • “Санар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд М.Бүрэнбаярыг томилохыг зөвшөөрөв.

Дөрөвдүгээрт, эрсдлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар:

  • Санхүүгийн зохицуулах хорооны “Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн тусгай зөршөөрлийн түр журам, гэрчилгээний загвар батлах тухай болон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” 2013 оны 69 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулав.
  • “Бурнавасан-Од ХААБ” ХХК-д “хонины ноос” гэсэн бараа, түүхий эдийн нэр төрлөөр тусгай зөвшөөрөл нэмж олгосон байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж