“Хүүхэд ирээдүйн эзэд” бүх оддын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

“Хүүхэд ирээдүйн эзэд” бүх оддын тоглолт болно

Урлаг, соёлын оддын “Хүүхэд ирээдүйн эзэд” хандивын тоглолт энэ сарын 6-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19.00 цагаас болно. Тоглолтоос олсон орлогийг нэн ядуу айлын 500 хүүхдийн хичээлийн хэрэгсэлд зориулах ажээ. Мөн урлаг, соёлын уран бүтээлчдийг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд уриалж, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэхийг зорьж буй ажээ. Уг тоглолтод МУГЖ Батбаяр, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ С.Ганзориг болон “Uvertura”, “Гурван бүдүүн”, “Татар”, “Ice Top”, “Digital”, “No Name”, “Pink”, “Lynx”, “Zatakt” зэрэг хамтлаг дуучид өөрсдийн уран бүтээлээрээ бэлэг барихаар болсон аж. Харин “Хүүхэд ирээдүйн эзэд” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Хүүхэд ирээдүйн эзэд" ТББ, хамтран зохион байгуулагчаар "Аавуудын алдар" ТББ, ерөнхий ивээн тэтгэгчээр "Бүрх" ХХК, "MS"Studio, "Shine production", "B Sound" ажиллаж байгаа бол мэдээллийн ерөнхий спонсороор "Монголын сайтуудын холбоо", "Гишүүн сайтууд", TV 9, TV 5, UBS, SBN, ETV гэх мэт бүх телевизүүд, “Kiss FM” 100.1, FM 95.1, FM 98.5, FM 96.9, FM 103.6, FM 105.5, FM 107, FM 96.3 зэрэг хэвлэл мэдээллийн олон байгууллагууд хамтран ажиллаж буй.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж