Дахин нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Дахин нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (EBRD) шилжилтийн эхэн үеийн улсуудад зориулан хэрэгжүүлж буй Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөрийн санамж бичигт Монголбанк, Сангийн яам хамтран гарын үсэг зурлаа.

Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр дотоодын зээлдэгчдэд харьцангуй хямд өртөг бүхий төгрөгийн зээлийг олгож эхлэх төдийгүй манай улсын жижиг дунд үйлдвэрүүдэд дотоодын валютаар буюу төгрөгөөр зээл олгох боломжийг бүрдүүлж байна.

 EBRD нь манай улсад 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 60 гаруй төсөлд нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тэгэхээр хөтөлбөр хэрэгжсэнээр энэ тоо цаашид хоёр дахин нэмэгдэх буюу дахин нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Хандивлагчид зээлийн эрсдэлийг хуваан үүрэлцэж ингэснээр дотоод валютаар боломжийн түвшний хүүтэй зээл олгох бололцоог олгож байна. Зээлдэгчид нь дотоод валютаар бараа үйлчилгээгээ борлуулдаг бөгөөд үүнээс хамааран гадаад валютаар зээл авбал хамгийн их эрсдэлд ордог бичил, жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн газрууд байх юм. Энэ нь Монгол улсын аж үйлдвэржүүлэлтэд дэмжлэг үзүүлэх томоохон алхам гэж үзэж байна.

Э.ҮҮЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж