Дөрвөн хүн усанд осолджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Дөрвөн хүн усанд осолджээ

Өнгөрсөн
амралтын өдрүүдэд усанд дөрвөн хүн осолдож, амь насаа алджээ. 
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын III багийн харъяат иргэн 37
настай, эмэгтэй “Хараа” голын усанд осолджээ. Мөн тус багийн иргэн 14
настай хүү “Хараа” голын усанд живж, амь насаа алджээ. Баян-Өлгий
аймгийн Өлгий сумын нутагт “Ховд” голын усанд 18, 22 настай хоёр залуу
осолджээ. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид иргэн
Т-гийн цогцсыг уснаас гаргаж, 22 настай залуугийн цогцсыг эрж хайх
ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж