Өнгөрсөн амралтын өдрүүдэд усанд дөрвөн хүн осолдож, амь насаа алджээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын III багийн харъяат иргэн 37 настай, эмэгтэй “Хараа” голын усанд осолджээ. Мөн тус багийн иргэн 14 настай хүү “Хараа” голын усанд живж, амь насаа алджээ. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт “Ховд” голын усанд 18, 22 настай хоёр залуу осолджээ. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид иргэн Т-гийн цогцсыг уснаас гаргаж, 22 настай залуугийн цогцсыг эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Д.ЖАРГАЛ