Ногоон бүс, усны сан газарт шинээр газар олгохгүй

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Ногоон бүс, усны сан газарт шинээр газар олгохгүй

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу нийслэлийн ногоон бүсийн ой, усны сан газарт шинээр газар олголт хийхгүй байхыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Засаг дарга нар болон өмч, газрын харилцааны албанд үүрэг болголоо. Мөн Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин газар олголт хийж, ногоон бүсийн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчин болон газар эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан, шийдвэр гаргасан, түүнийг боловсруулсан холбогдох албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлэхээр болжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж