Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг Туул голын усанд “Хьюндай Аксент” загварын суудлын автомашинтай иргэд нь автомашиныхаа дээр гарч, живэх гэж байна гэх дуудлага Шуурхай удирдлагын төвийн утсанд өчигдөр иржээ. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги ажиллаж, зургаан сартайгаас 30 настай таван хүний амь насыг усны аюулаас аварчээ.
Д.ЖАРГАЛ