“Сайн өдрийн зах” байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

“Сайн өдрийн зах” байгуулна

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зургаан дүүргийн 20 байршилд хичээлийн хэрэгслийн түрээсгүй худалдааны цэгүүдийг ажиллуулсан билээ. Цаашид ч энэ худалдаа үргэлжлэх бөгөөд дүүргүүдэд долоо хоног бүрийн бямба, ням гаригт тодорхой заасан байршилд иргэдэд зориулсан үйлчилгээний цэгүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа аж. Дээрхи захад худалдаа эрхлэгчдээс лангууны түрээс авахгүй, зөвхөн хог хаягдлын хураамж авах гэнэ. Энэ ажлын хүрээнд Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан журам гаргаж баталсны дараа зах ажиллаж эхлэх юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж