Өсвөр насны охидын шүтээн поп дуучин Жастин Бибер төрөлх Канад улсын Торонто хотын нэгэн шөнийн клубт халдлагад өртжээ. Өдгөө 19 настай Жастин Бибер өнгөрсөн бямба гаригийн шөнө 03:00 цагийн үед “Uniun” нэртэй шөнийн клубт зугаацаж байхад нь нэгэн залуу түүн рүү дайрсан байна. Гэрчүүдийн яриагаар Жастин Бибер өөртэй нь хамт зургаа авахуулахыг хүссэн залууд дургүйцсэнээс дээрх байдал үүссэн аж. Түүнчлэн Жастин Бибер тэр залуутай гар зөрүүлэх үеэрээ 40 мянган ам.долларын үнэтэй алтан гинжээ алдсан гэнэ.
Б.АНХТУЯА