Кесоны хэлэлцээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Кесоны хэлэлцээ эхэллээ

Кесоны цогцолборыг нээх шийдвэр гарснаас хойш хоёр Солонгос анх удаа хэлэлцээрийн ширээний ард суухаар боллоо.

Хоёр талын төлөөлөл одоо уулзаж байгаа ч албан ёсоор пүрэв гаригт хэлэлцээ эхлэх юм байна. Уг хэлэлцээ хоёр тал ашгаа өсгөх талаар ярилцах бөгөөд хойдчууд ажилчдынхаа тоог нэмэх, өмнөдийн талаас нарийн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахаар тохиролцох аж. Мөн Солонгосын томоохон бизнес эрхлэгчдийг Кесонд ажиллуулах талаар ярилцах юм байна. “Бид Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг дэлхийн эдийн засагт гаргаж ирэхийг хүсч байгаа. Энэ үйлдвэр хоёр Солонгосын хувьд харилцааг нь барьж, илүү ойртуулж байдаг томоохон түлхэц. Тиймээс бид үүнийг хоёр талд ашигтайгаар л авч явах ёстой” гэж Кесоны аж үйлдвэрийн цогцолборын Өмнөд Солонгосын талын дарга Ким Вон Ки ярьжээ. Өмнөдийн талынханы мэдээлж байгаагаар Солонгосын хойгийн асуудлыг эргэн төвшитгөхөд энэ хэлэлцээр чухал байр суурь эзэлнэ гэж мэдэгдэж байгаа юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж